Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган БНСУ-ын цагдаа нар баривчилсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хяналтын хорооноос түүнийг намын гишүүнээс түтгэлзүүлсэн тухай мэдэгдэл гаргажээ.