Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ...  дугаар хороо, ...  дүгээр гудамжинд барилгын шатан доороос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 6 сарын 9-ний өдрийн 01:31 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Г /60 настай, эрэгтэй/ өөрийн хашаанд барьж байсан 3 давхар амины орон сууцны барилга дээр ажиллах явцад 2 дугаар давхарын шат нурж дарагдаж нас барсан байсан тул тэлэгч, хийн дэр, ашиглан 02:20 цагт цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.