Францын Аннеси хот дахь цэцэрлэгт хүрээлэнд хүйтэн мэсээр зэвсэглэсэн дүрвэгч этгээд бага насны хүүхдүүд рүү халджээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбайд байсан нэгээс гурван насны дөрвөн хүүхэд гэмт этгээдийн халдлагад өртөж хүндээр шархадсан байна.
Гэмтэж шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн ба цагдаа нар гэмт этгээдийг баривчлан саатуулжээ. Халдлага үйлдсэн этгээдийг Сири улсаас ирсэн, Швед улсад дүрвэн амьдрах зөвшөөрөл авсан 31 настай эрэгтэй болохыг тогтоосон байна.
Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн жилийн өмнө Франц улсад дүрвэн амьдрах хүсэлт гаргасан ч зөвшөөрөгдөөгүй байна. Улмаар Швед улсад орогнол хүсэн амьдарч байгаад Францад ирээд удаагүй байжээ. Шведэд түүний эхнэр гурван настай охинтойгоо үлдсэн бөгөөд гэмт этгээд гэр бүлтэйгээ дөрвөн сарын турш холбоо бариагүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС