Цаг үеийн мэдээ

Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хэлтсээс харъяа гаалийн газар, хороодын гаалийн улсын байцаагчдад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг малын гоц халдварт, халдварт өвчнүүдийн тухай ойлголт, дамжин халдварлах зам, түүнээс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх тухай” сэдвээр  сургалт зохион байгууллаа. 

Энэ удаагийн сургалтад Хөдөө  аж ахуй их сургуулийн Мал эмнэлэг биотехнелогийн сургуулийн эрдэмтэн доктор, профессор багш нарыг урьж оролцуулсан байна.  Сургалтанд улсын улсын хилээр нэвтэрч буй амьд мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт шалгалт хийхэд анхаарах, малын хөл хориот өвчнүүд, тэдгээрт илрэх шинж тэмдэг, сэжигтэй тохиолдолд хариу арга хэмжээг хэрхэн авах,  халдварт өвчний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт боллоо.