Цаг үеийн мэдээ

Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа болж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэн, цаг наргүй ажилласан анхан шатны нэгжийн удирдлагуудад талархал илэрхийлэв. 

"Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагын хүчин чармайлт, үүрэг оролцоо хамгийн чухал. Тиймээс өнөөдөр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд Монгол Улсын түүхэнд анх удаа чуулж байна. Алсын хараатай байж, нэг зорилгын төлөө, нэг баг болж, санаачилгатай, оролцоотой, хариуцлагатай ажиллаж чадвал үр дүнд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Таны сурталчилгаа