Цаг үеийн мэдээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 05 сарын 26-ны тогтоолоо хүчингүй болгожээ. Хамт олны шаардлагыг Хяналтын зөвлөл авч хэлэлцээд үндэслэлгүй шийдвэр, тогтоол гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзээд Үндэсний дарга Н.Батсүхийг огцруулж, Н.Монсорыг томиллоо. Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Өлзийбаатар сүүлийн 9 сарын хугацаанд хуралд биечлэн оролцоогүй нь ОНРТ-ийн тухай хуулийн 26,1 зүйлийн 26.5т заалтыг бий болгоод байгаа тул эргүүлэн татах үндэслэлтэй гэж үзэж Ерөнхийлөгчийн Тамгын газарт зөвлөмж хүргүүлжээ. Уг зөвлөмж гарснаар хуулийн дагуу Д.Өлзийбаатар Үндэсний зөвлөлийн хуралд суух боломжгүй болжээ. МҮОНРТ-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.