Цаг үеийн мэдээ

Охин: Хянуур нямбай хандлагатай өдөр. Юуны түрүүнд гэр бүлийн харьцаандаа анхаарал тавих хэрэгтэй болно. Олон асуудал шийдэх шаардлага гарна. Өөртөө болон ойр дотнын хүмүүстээ өндөр шаардлага бүү тавь. Алдаа болгон дээр буруушаахаас зайлсхий. Зарим зүйлийг хараагүй мэт байх тэвчээр хэрэгтэй.

Үхэр: Аз туршсан үйлдэл, эргэлзээтэй ажил хэргээс болгоомжлохыг од эрхэс сануулж байна. Ойлгомжгүй байдал, санал зөрөлдөөн гарч магадгүй байна. Бие махбодын хувьд ядарч, амьдралын идэвх буурч мэднэ. Гэхдээ өөрийн нэр хүндийг бататгах талаар ажиллах хэрэгтэй болно. Чөлөөт цагаа үр хүүхэдтэйгээ хамт өнгөрөөх танд эрч хүчийг өгөх болно.

Ихэр: Шинэ өөрчлөлт хүсэж байвал, амьдралаа сайн тал руу эргүүлэх боломжийг ашигла. Харин эрсдэлтэй зүйл, мөрийтэй тоглоомд дурлаж байгаа бол азгүй байж мэднэ. Эрүүл мэндээ хамгаал. Халдварт өвчин тусах магадлал өндөр байна. Эмх замбараагүй амьдралын хэмнэлээс зайлсхий. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн, эрүүл агаарт амрахыг чухалчил.

Мэлхий: Сонирхолтой өдөр. Энэ өдөр санаа бодол нийлэх хүмүүстэй уулзахаар байна. Бусдаас сэтгэлд нийцтэй үг сонсож, өөрийн үнэ цэнийг мэдрэх болно. Төлөвлөж байсан худалдаа наймаа амжилттай болно. Гадаад харилцаанд ахиц дэвшил гарна. Хөрөнгө оруулалтын талаар нааштай мэдээ ирнэ.

Арслан: Тайван байдалд амрахгүй бол таны эрч хүч доройтож мэднэ. Ихэнх хүмүүс энэ өдөр ядарч, хайнга болно. Мөн зан ааш огцом хувирч мэднэ. Баяр хөөр, инээд наргиантай орчин ааш зангаа засаж, амьдралынхаа эрч хүчийг нэмэгдүүлэхэд тань тус болно. Санаа нийлдэг найз нөхөдтэйгээ цагийг хамт өнгөрүүл.

Охин: Хоёрдмол өдөр. Азтай байх боловч хэт эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг од эрхэс сануулж байна. Хэрэгцээгүй эд зүйл худалдан авах юм бол санхүүгийн асуудал гарч ирнэ. Ачаалалтай ажил бага хий. Ялихгүй маргаан мэтгэлцээн нь том хэрүүлд хүргэж болзошгүй.

Жинлүүр: Тааламжтай өдөр. Танд олон сонирхолтой үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцох шаардлага бий болно. Гэхдээ ачааллаа хэтрүүлэх хэрэггүй. Энэ өдөр бусад хүмүүстэй эв найртай байх нь маш чухал. Мөн таны хувьд хамгийн чухал байр суурь эзэлдэг хүндээ анхаарал халамж тавих цаг үе гэдгийг сайн ойлго.

Хилэнц: Сонирхолтой үйл явдал тохиолдох өдөр. Таны амар тайван байдалд саад хийх үйлдэл гарч ч магадгүй. Гэвч таны дотоод эрх чөлөөг хэн ч хорьж дийлэхгүй бололтой. Сэтгэл санаагаа тайван байлгаж ойр дотнын хүмүүстэйгээ бүү маргаарай. Амралтын өдрийг гэр бүлдээ зориул.

Нум: Санхүүгийн асуудлаас болоод зарим төлөвлөсөн үйл ажиллагаа хойшлогдоно. Хэрэгцээт зээлээ авахад тохиромжтой үе бөгөөд харин төлөх нөхцөлөө сайн судлах нь зүйтэй. Харин ажил хэргийн чухал бичиг баримтад гарын үсэг зурахаа түр хойшлуулах хэрэгтэй байна. Учир нь таны анхаарал бага зэрэг суларсан үе тул зарим зүйлийг анзаарахгүй өнгөрөх магадлалтай.

Матар: Холоос ирэх мэдээ ирээдүйд хэрэгтэй шинэ санаа бодол авчирна. Холбоо харилцаа өргөжин хөгжих болно. Хайртай хосууд илүү бие биеэ ойлгох үйл явдал болно. Хоёр өөр үзэл бодол зөрчилдөхөөс аль болох болгоомжил. Хэрэв үйл явдал бодож байснаас тань өөрөөр өрнөвөл тэвчээртэй байгаарай.

Хумх: Өөрийн давуу талыг бүрэн дүүрэн харуулах өдөр. Ерөнхийдөө төлөвлөсөн ажил сайн бүтэх боловч жижиг сажиг алдаа гаргаж магадгүй. Мэргэжлийн хувьд өсөн дэвжих аливаа боломжийг бүү алд. Биеэ авч явах талаар анхаар. Ганган хээнцэр хувцас, онцгой үйл хөдлөлөөр бусдыг гайхуулах гэж бүү оролд.

Загас: Тууштай тэмцэх өдөр. Зарим хүмүүсийн хувьд эрч хүчтэй их биш байх бололтой. Гэхдээ ирээдүйдээ итгэлтэй байхын тулд чухал өөрчлөлт хийх хэрэгтэй. Өөрийгөө зөв алхам хийнэ гэдэгт итгэлтэй байгаарай. Өдөр тутам эрүүл мэнддээ тустай хоол хүнс хэрэглэхийг хичээ. Зарим буруу зуршлаа засах цаг нь болжээ.