Цаг үеийн мэдээ

УБЗАА-наас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2023 онд нийт 20 байршилд 15,463 ам метр талбайд явган хүний замыг засварлах, шинэчлэх, өргөтгөх ажлыг хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 10 байршилд 4248 ам метр талбайн ажил дуусаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн орчим, “Алтай” хотхон, 32-ын тойргийн явган замын ажил дуусаж байгаа. Үлдсэн 10 байршлын ажил ирэх долоо хоногоос эхэлнэ. Мөн Хотын стандарт, хяналтын газраас стандартад хяналт тавьж, зөвлөмж хүргүүлж байгааг хэлж байлаа.

Гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долоодугаар сард дуусна. Тодруулбал, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх,  Сонгинохайрхан дүүрэгт тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг байршилд буюу нийт 16 байршилд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Таны сурталчилгаа