Цаг үеийн мэдээ

Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа болж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Засгийн газраас "Засаглал” бодлогын хүрээнд улс төрийн тогтолцооны цогц шинэчлэлийг хийж эхэллээ. ҮХӨ-ийг баталж эрх мэдлийн төвлөрлийг сааруулан, бодлого хэлэлцэж, шийдэл ярилцдаг парламент бий болгох эхлэл тавилаа. 

Ухаалаг бүтцийг бий болгохын тулд төр бизнесийнхэнтэй өрсөлддөг бус дэмждэг байх бодлогыг баримталж байна. Шаардлагагүй ажил үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж, ТӨК-иудын шинэчлэлийг хийж эхэллээ. 

Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэлийг хийж байна. Хамгийн гол үр дүн нь иргэд чанартай үйлчилгээ авч, төрийн албан хаагчид сэтгэл ханамжтай ажиллахад чиглэгдэнэ.

Цахим аймаг хөтөлбөрийг хэрэгжүүлж орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдралын чанар, хэв маягийг өөрчилнө. Үүнд бүх шатны Засаг дарга нар идэвхтэй оролцох шаардлагатай" гэв. 

Таны сурталчилгаа