Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд амжилттай суралцсан сонсогчид чадамжийн гэрчилгээ, энгэрийн тэмдгээ гардан авах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.06.09/ Дотоод хэргийн их сургуулийн талбайд боллоо. 

Ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Дотоодын хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар болон бусад албаны хүмүүс, сонсогч, суралцагчид оролцсон юм.  

Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар нийт 130 гаруй сонсогч суралцаж, “Цагдаа”, “Цагдаа-жолооч”, Дотоодын цэргийн “Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр суралцаж ийнхүү ажлын байр /албан тушаал/-т томилогдов.

Гэрэл зургийг: Цагдаагийн ахлах дэслэгч С.Нанжид