Цаг үеийн мэдээ

Бүгд найрамдах Киргиз улсын Байгалийн нөөц, экологи, техникийн хяналтын дэд сайд Туманов Алмазбек Жаныбаевич, Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн төслийн багийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй албан томилолт үргэлжилж байна. 

Өчигдөр /2023.06.09/ Төв аймгийн Баянжаргалан суманд НҮБХХ-ийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй "Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг" /ХОБОМ/-ийн багийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцаж туршлага хуваалцлаа. 

ХОБОМ  нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, тухайн орон нутгийн ард иргэдийн оролцоо, эрх үүргийг тэгш хангуулж, байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой 3 талын төлөөлөгчдийг нэгтгэсэн бүлэг юм. 

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт "Цэцэнс Майнинг" ХХК, "Хил хязгааргүй алхам" ТББ, 

Нутгийн иргэдтэй ХОБОМ-ийн баг бүрдүүлэн ажиллаж байна. 

- Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн иргэдэд мэдлэг олгох, хөрс, усны чанарыг алдагдуулахгүй байх, уул уурхай түшиглэн хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалт явуулдаг бөгөөд усны чанарын хэмжилт, хөрс ургамлын дээжийн хэмжилтийг иргэдийн оролцоотой тогтмол хийж байгаагаараа давуу талтай. 

- Орон нутгийн иргэдийн хувьд ХОБОМ-ийг хэрэгжүүлснээр Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компани, нутгийн удирдлагат санал хүсэлтээ илэрхийлэх нь нээлттэй болсон. Уурхайгаас гарах шүүрэл усыг ахуйн болон газар тариалангийн хэрэглээнд ашиглах боломжтой болж гадаргын усны ашиглалт сайжирч байгааг онцолж байлаа. 

- Хөтөлбөрийн хүрээнд гадаадын төлөөлөгчдөд хөрс, ургамлын дээж авч, усны чанарын хэмжилтийн хээрийн үзүүлэх туршилт, танилцуулга хийлээ.