Цаг үеийн мэдээ

Хөвсгөл нуурын экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, нууранд живсэн тээврийн хэрэгслийг гаргах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, татан гаргахаар Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 10 гаруй нэгж техниктэйгээр өнөөдөр Хөвсгөл аймаг руу хөдөллөө.

Ташрамд дурдахад, Хөвсгөл нуур нь манай улсын нийт цэнгэг усны 74.6 хувийг эзэлдэг стратегийн чухал ач холбогдолтой нуур юм. Живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 1985 онд живсэн хөлгийг амжилттай татан гаргаж чадсан. Тус ажиллагааны хүрээнд Хөвсгөл нууранд живсэн 28 машин, техникийг Онцгой байдлын алба хаагчид, ШУТИС-ийн эрдэмтдийн багтай хамтран татан гаргахаар Зэвсэгт хүчний усчин дайчид хөдөллөө.