Цаг үеийн мэдээ

Майк Шаравжамцын Энхийн-Од NCAA-гийн I дивизионы 4 багаас ирүүлсэн саналаас "Сан Франциско Донс"-ыг сонгов. Тус баг нь 1950-аад оны үед NCAA-гийн хүчирхэг багуудын нэг байсан бөгөөд 1955, 1956 онд хоёр жил дараалан аварга болсон. NBA-гийн бүх цаг үеийн агуу тоглогчдын нэг Билл Рассель, "Бостон Селтикс"-ийн эрин үений домогт төлөөлөл Кей.Си.Жонс, "Чикаго Буллз" багийн 1990 оны эхэн үеийн гарааны төвийн тоглогч Билл Картрайт нарын шилдгүүд Сан Францискогийн их сургуулийн багт тоглож байв.

Эх сурвалж: MGL Sport