Цаг үеийн мэдээ

Архангайд төгсөгчдийн холбоо санаачлан Булган ууланд янгир нутагшуулах эхлэлийг тавилаа. Өнөөдөр ийнхүү эхний 10 янгирыг шилжүүлж авчирлаа. 

Янгир тус бүр 24 цагийн дохиололтой хүзүүвчтэй байх учир мэргэжлийн байгууллагуудын хяналтад байх аж.

Цаашид тоо толгойг 30-40 болгох зорилго тавьсан байна. 

Богд ууланд байсан янгирууд хот орчим, хүн амтай ойр байсан учраас Булган ууланд идээшихэд дөхөм гэж үзсэн байна.

Хамгийн чухал нь хүн бүр хайрлаж хамгаалах нь янгирын сүргийг нутагшуулахад том дэмжлэг болох юм.