Тайланд улсад болж буй дугуйн засмал замын 42 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртэв.
Тэрээр өнөөдөр 46 (23 км, 2 тойрог) км-ын ганцаарчилсан уралдаанд 18 орны 19 шилдэг дугуйчдаас 56:35.771 минутын амжилтаар гуравдугаар байрт оржээ.