Цаг үеийн мэдээ

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис” клубтэй хамтран зохион байгуулж буй “Талын салхи” олон улсын мото фестиваль Сүхбаатарын талбайд эхэллээ. Олон улсад нэр хүнд бүхий наадам болсон “Талын салхи” мото фестивалийг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн фестивальд 21 аймаг болон ОХУ, БНХАУ, БНСУ-ын төлөөлөл 2000 гаруй тамирчин, спорт клубийн хамт олон, мотоцикл сонирхогчид оролцож байна. 

“Талын салхи-2023” олон улсын мото фестивалийн гэрэл зургийн сурвалжилгыг хүргэе.