Цаг үеийн мэдээ

Хонь: Санхүүгийн асуудал та явуулсан сайн үйл ажиллагааны үр дүнд шийдэгдэнэ. Энэ өдөр та сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Дотоод сэтгэлийн эрх чөлөө болон бодит амьдралын шаардлагын тэнцвэрийг олж ав. Энэ үдшийг хайртай хүнтэйгээ хамт өнгөрөө. Хувийн амьдралаа эмхэлж цэглэхэд цаг зав гаргаарай.

Үхэр: Од эрхэс танд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх чадвар өгнө. Бүтээлч чадвараа сонирхолтой зүйл хийхэд зориул. Үнэнч зан чанар бусдад өндөр сэтгэгдэл төрүүлэх бололтой. Өөрийгөө нээхийг хүссэн хүнд энэ үед үүсэх нөхцөл байдал тус болно. Санаа нийлсэн хүмүүстэйгээ хамтын зорилгоо биелүүлэхийн төлөө биеэ дайчлан ажиллах хэрэгтэй үе.

Ихэр: Сэтгэлгээний чадвар нэмэгдэх тул өөртөө итгэлтэй байна. Зарим хүмүүс амьдралыг шинээр харах цаг нь иржээ. Хязгаарлагдмал ч гэлээ амьдралд эерэг хандлага орж ирнэ. Өмнөө тулгарах саадыг ухарч няцалгүй давах хэрэгтэй болно. Нэг боломж хаагдахад нөгөө боломж нээгдэж байдаг гэдгийг үргэлж санаарай. Энэ үед таны дотоод мэдрэмж сайжрах тул бусдын санааг сайн ойлгох болно.

Мэлхий: Энэ өдөр та сэтгэл булаам харагдаж байна. Ажил амьдралд олон үйл явдал тохиох бөгөөд зарим шагнал урамшуулал танд амжилтад хүрсэн мэт санагдуулна. Хамт олны байр суурь сэтгэлд хүрэхгүйгээс болж санаагаар унаж магадгүй тул бусдаас урмын үг сонсоно гэж тэгтлээ найдах хэрэггүй. Тодорхой шийдвэр таныг дарамтаас гаргана. Элдэв зугаа цэнгэлд мөнгөө үрэхийн оронд хэрэгцээтэй зүйлд зарцуулахыг хичээ.

Арслан: Өнөөдөр ажил хэргийн уулзалт зохион байгуулахаас татгалз. Учир нь ихэнх асуудал дээр харилцан ойлголцол үгүй байх төлөвтэй. Ямар ч маргаанд зөвшилцөлд хүрэхэд хүнд байх болно. Зарчмын асуудлаар шударга бус шүүмжлэлд өртөж магадгүй байна. Энэ үед од эрхсийн хандлага болон орчны нөлөөнд тохируулан бүхий л үйл ажиллагаагаа мэдрэмжтэй зохион байгуул.

Охин: Олон нийтийн арга хэмжээ таны санаснаар болохгүй. Зарим гэрээ хэлэлцээрээ хойшлуулж, өөр өдөр товло. Хамтран ажиллахад асуудал гарч ирнэ. Хэцүү харилцаа тайван ажиллах боломжгүй байдлыг үүсгэнэ. Өөрийн хийж буй зүйлдээ л анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Харин хуулийн асуудал бүх зүйл таны төлөвлөгөөний дагуу шийдэгдэх боломжтой байна.

Жинлүүр: Өнөөдөр хийсэн ажлынхаа үр дүнг амсана. Энэ үед эелдэг найрсаг байх нь чухал. Найз нөхдийн өгсөн зөвлөгөөг зөв тусгаж ав. Бардам зангаа хэтрүүлж, бусдыг шүүмжлэхээс зайлсхий. Таны бүтээлч эрч хүч их байх тул өөрийн авьяас билгээ харуулж чадна. Зөв байр суурьтай байх нь өөрийн ур чадвараа нээх боломж олгоно.

Хилэнц: Зарим үед өөрийгөө олон найз болон, сонирхолтой хүмүүсээр хүрээлэгдсэн гэдгээ мэдрэх хэрэгтэй. Бага зэрэг зугаа цэнгэл таны уйтгар гунигийг гаргах сайхан арга байх болно. Ганц бие хүмүүсийн санаандгүй учрал нь хайр сэтгэлийн харилцаа болох бололтой. Бизнесийн өрсөлдөөн ширүүн байх ч таныг илүү эрч хүчтэй болгоно.

Нум: Тогтвортой үйл ажиллагааг чухалчил. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход тааламжтай байна. Олны хүрээлэлд байснаар та нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, холбоо тогтоох боломжтой. Таны оюун бодолд шинэ санаа орж ирэх байх. Өөрийн хийж байгаа зүйлээ шинэ санаагаар баяжуулах хэрэгтэй. Ухаалаг бөгөөд авхаалжтай хүмүүст л амжилт ирэх болно.

Матар: Чухал шийдвэр гаргах өдөр. Ойлгомжгүй нөхцөл байдал зөрчил үүсгэнэ. Од эрхэс таны хувийн ур чадварыг гэрэлтүүлнэ. Асуудлын учрыг олсон бол шийдвэр гаргахдаа бүү ай. Асуудлаас тойрч зугтаалгүй энэ өдөр нүүр тулаарай. Шударга байсныхаа хариуд сэтгэл ханамжийг мэдэрнэ. Санхүүгийн өр төлбөрөө шийдэх боломж гарна.

Хумх: Од эрхсийн нөлөө таны мэдрэмжийг сэргээж, эр зоригийг нэмэгдүүлнэ. Ихэнх хүмүүс бүгдийн анхааралд байхыг хүснэ. Бусад хүмүүст таны сэтгэл татам байдал таалагдана. Харин хайр дурлалын харилцаа төсөөлсөн шиг баяр хөөртэй байхгүй байж магадгүй. Ажил хэрэг болон хувийн асуудлыг хооронд нь ялгаж салгаж, зохицуулах хэрэгтэй.

Загас: Хамтын үйл ажиллагаа өнөөдөр амжилт гаргах боломж олгоно. Шинэ бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх бол таны идэвх чармайлт үнэлэгдэх болно. Өөрийн хийх ёстой ажлаа хангалттай хийж байгаа нь таныг бусдыг өөртөө амархан татах боломж олгоно. Хүлээсэн хэцүү үүрэг даалгавар болон ээдрээтэй төслийг манлайлан хийж гүйцэтгэхээс айх хэрэггүй.