Цаг үеийн мэдээ

Хөгжмийн урлагийн голлох урсгал болсон хип хоп урсгалын шилдгүүдийн нэг реппер Big Gee  гаднын зах зээлд уран бүтээлээ гаргаж байна. Өнгөрсөн жил Солонгосын томоохон энтертайнментын репперүүдтэй хамтарч "Яасан" дууныхаа ремиксийг 2 улсад зэрэг цацсан бол энэ удаад Японы номер нэг реппер АК-69-тэй хамтарчээ. 

АК-69 реппер нь 2003 оноос  уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд Японы хөгжмийн зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг реппер, продюсер юм. 2 улсын нэрт репперүүдийн эхний хамтрал нь АК-69-ын сүүлд гаргасан "Ride wit us" дууны ремикс юм. Тус дууны клипний найруулга, бичлэг, эвлүүлэг дээр "Bronze hero" студи ажилласан бол хөгжмийн найруулга, микс мастер дээр АК69-ийн Flying-B entertainment ажиллажээ. Түүнчлэн Японы Мэргэжлийн сүмогийн их аварга Тэрүнофүжи клипэнд нь тоглосон нь Монгол, Японы үзэгчдийн анхаарлыг ихээр татан өндөр үнэлгээг аваад байна.

Сонирхуулахад "Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” арга хэмжээний үеэр Япон улсаас Монголын хип хоп уран бүтээлчдийг тоглуулах, үүнд онцлон реппер Т.Мөнх-Эрдэнэ /Big Gee/ -ийг Япон Улсад тоглолтоо хийхийг урьсан юм. 

Реппер Big Gee, AK-69 "Ride wit us" ремиксийг хүргэе. 

Таны сурталчилгаа