Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, 41 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 2 гэр усанд автсан тухай дуудлагыг 7 сарын 5-ны өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2 өрхийн 2 гэр үерийн усанд автсан байсныг 04:00 цаг ажиллан нүүлгэн шилжүүлсэн.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни баг, 53 дугаар зөрлөгийн “58-ын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 6 өрхийн 6 гэр усанд автсан тухай дуудлагыг 7 сарын 05-ны өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 7 өрхийн 7 гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Таны сурталчилгаа