Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам тун удахгүй эхлэх гэж байна. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн үйл ажиллагаанд зориулсан тайз заслын ажил бүрэн дуусаж, дуучид, бүжигчид, хөгжимчид, уран нугараачид, циркчид, морьт харваачид, цэргүүд зэрэг уран бүтээлчдийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Өмнө жилүүдээс илүү олон албан байгууллага, уран бүтээлчдийг нэгтгэн зохион байгуулж буй нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийн агшнуудаас та бүхэнд хүргэж байна. 

Дашрамд дурдахад нээлтийн ёслолын бэлтгэлийн бүхий л үе шатанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлан ажиллаж байгаа ба бүх уран бүтээлчдийг даатгалд хамруулан ажиллаж байна.

Таны сурталчилгаа