Цаг үеийн мэдээ

Хүний нуруунд 26 нугалам байдаг .Хүзүүний C1-C7 шохойжилтод өртөмтгий, Сээр нурууны T1-T12 гулзайлт мурийлт бөгтөр үүсэх нь элбэг, Бүсэлхий нурууны L1-L5 суулт өгч Суудлын мэдрэлийн хам шинж үүсгэдэг, Ууцны S1-S5 гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг. 

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг захын мэдрэлийн 31 хос мэдрэл байдаг. Эдгээр захын мэдрэлийн судаснууд дарагдсанаар үе болгон дээр дараах шинж тэмдгүүд илэрнэ.

- Хүзүүний С1 үе хоорондын мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовуурь илэрнэ

- Хүзүүний С2 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна

- Хүзүүний С3 үе хоорондын мэдрэл дарагдахад: Шилэн хүзүү хөших, халах зовуурь байнга илэрнэ

- Хүзүүний С4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Дал ,мөр лүү хөшиж өвдөх зовуурь илэрнэ

- Хүзүүний С5 үе хоорондын мэдрэл дарагдахад: Хоолой өвдөх сөөх зовуурь илэрнэ

- Хүзүүний С6 Хүзүү хөших, гар бадайрах шинж илэрнэ

- Хүзүүний С7 үе хоорондын мэдрэл дарагдахад: Мөр , тохой чилэх зовуурь илэрдэг тус тус илэрдэг

Сээр нурууны T1-T2 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад: Гар сарвууны өвдөлт, шуу, сарвуу, бугуй, хурууны өвдөлт, амьсгалын бэрхшээл, астм, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх шинжүүд илэрнэ

- Сээр нурууны T3-T4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Уушги цээж болон амьсгал саадтай байх,

- Цөсний хүүдийн эмгэг, цөсний өтгөрөх, арьсны тууралтын шинж илэрнэ

- Сээр нурууны T5-T6 үе хоорондын мэдрэл дарагдахад: Элэгний эмгэг, цусны даралтын эмгэг, цусан хангамж багасна, хоол шингээлт муудах , цээж хорсох, зовуурь илэрнэ

- Сээр нурууны T7-T8 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нойр булчирхай,12 нугалаа гэдэс, дэлүүний үйл ажиллагаа муудах, дархлаа сулардаг

- Сээр нурууны T9-T10 үе хоорондын мэдрэл дарагдахад: Харшил, таргалалт, бөөрний эмгэг, судасны хатуурлууд үүсдэг

- Сээр нурууны T11-T12 үе хоорондох мэдрэл дарагдахад: Бөөр шээсний зам, экзем , цэврүүт тууралт, нарийн гэдэс, тунгалгийн урсгал, гэдэс дүүрэх шинж илэрдэг.                                    Бүсэлхий нурууны L1 үе хоорондын мэдрэл дарагдахад: 

- Бүдүүн гэдэс , цавины сувгийн өвчин үүсдэг

- Бүсэлхийн L2 үе хоорондын мэдрэл дарагдахад: олгой үрэвсэх, хэвлий ташаа булчингийн өвдөлт, вений судасны өргөсөлт илэрдэг

- Бүсэлхийн L3 үе мэдрэл дарагдахад: Бэлэг эрхтэн, умай, давсаг, сарын тэмдгийн өвдөлт, бэлгийн сулрал, өвдөгний өвдөлтийн шинжүүд илэрнэ

- Бүсэлхийн L4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Түрүү булчирхайн үрэвсэл, нурууны өвдөлт мэдрэгдэнэ

- Бүсэлхийн L5 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нурууны доод хэсэг өгзөг ташаа , өтгөн хаталт, суудлын мэдрэлийн дарагдал, гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовуурь илэрнэ

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагат хандана уу.

Таны сурталчилгаа