Санкт-Петербург хотноо XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Е.Образцовагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын XIV дэх удаагийн Олон улсын уралдаанд 13 орны 383 дуурийн дуулаачдаас хагас финалд 11 орны 49 дуурийн дуулаачид өрсөллөө. Уралдааны сүүлийн шатанд 6 орны 14 дуучныг сонгожээ.
Монгол Улсаа төлөөлөн оролцсон ДБЭТ-ын Дуучин Н.Чулуунхүү сүүлийн шатанд шалгаран “ТУСГАЙ БАЙР”-ын шагналыг хүртлээ.
Мөн тэрээр 2023 оны 5 дугаар сарын 17-оос 21-ний өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулсан ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын XII дахь удаагийн уралдаанд “ГРАН ПРИ” шагналыг хүртсэн юм.