"Белград-2023" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох Монголын эмэгтэй баг тодорлоо. 53 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нарын халз барилдаан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цугларалт дээр болно. Үлдсэн 9 жинд дэлхийн дэвжээнд зодоглох бөхчүүдийн нэрс өнөөдөр тодорсон юм.
Эмэгтэйчүүд:
50 кг: Долгоржавын Отгонжаргал - 3 дахь удаагаа
55 кг: Чинболдын Отгонтуяа - анх удаагаа
57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд - 2 дахь удаагаа
59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа - 3 дахь удаагаа
62 кг: Пүрэвдоржийн Орхон - 2 дахь удаагаа
65 кг: Түвшинжаргалын Энхжин - 2 дахь удаагаа
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - 3 дахь удаагаа
72 кг: Энх-Амарын Даваанасан- 3 дахь удаагаа
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам - 2 дахь удаагаа
Эх сурвалж: MGL SPORT