Монголын Хөлбөмбөгийн талбайн 2023-2024 оны улирлын нээлт болгож өнгөрсөн улирлын Моби Дээд Лиг, Холбооны Цомын аварга Улаанбаатар болон Моби Дээд Лигийн дэд аварга болох Дэрэн клубүүдийн хооронд "Супер Цом"-ын төлөө тоглолоо. Тус тоглолтод Улаанбаатар клубийн солилцооны цонхоор ирсэн тоглогчид тоглосон бол Дэрэн клуб энэ улирал өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээрээ хүч үзэх нь харагдлаа.
Хоёр багийн тоглолт үндсэндээ хоёр үеийн турш өндөр хэмнэлтэй өрнөж, тэр дундаа Дэрэн клубийн залуус бэлтгэлжилт өндөр байгаагаа харуулж Дэрэн клубээс О.Мөнх-Оргил, Б.Өсөх-Ирээдүй эхний хагаст гоолдож Улаанбаатар клубээс Саша Теофанов гоолдож 2:1-ийн харьцаатай Дэрэн клуб өрсөлдөгчөө буулган авч хоёр дахь удаагаа МХБХ-ны "Супер цом"-ын эзэд боллоо.
Супер Цомын эзэд болох Дэрэн клубт шилжин явах цомын МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд гардуулан өгсөн юм.