Цаг үеийн мэдээ

Нийслэлд орсон аадар борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт 21:00 цагийн байдлаар үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. 

Үүнээс БЗД-т / 32 дуудлага/ 11, 17, 28, 27, 22, 21, 29, 32 хороод, СБД-т /6 дуудлага/ 16, 20 хороодод айлын хашаа, байшин, гэр, машин урссан дуудлага мэдээлэл ирсэн. 

Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.