Цаг үеийн мэдээ

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, ээлжит их хурал зарлагдсантай холбогдуулан Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн үүргийг 2 Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Наранбаатар, Ц.Батчулуун нар ээлжит их хурал хүртэл түр орлон гүйцэтгэж байна.

Энэ хүрээнд 9 сард болох Азийн 19 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг өндөр түвшинд бэлтгэн оролцуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг Монголын шатрын холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Наранбаатараар ахлуулан байгуулсан бөгөөд өчигдөр /2023.08.29/ ажлын хэсгийн хурал болж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ.

Азийн наадмын ажлын хэсэг дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Наранбаатар

Гишүүд,

Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Батчулуун

Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Баттүвшин

Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж

Дэд Ерөнхийлөгч А.Энхтуул

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од нар ажиллаж байна.

Бэлтгэл ажлын хурлаар тамирчдын замын зардлын асуудлыг бүрэн шийдэж тасалбарын урьдчилгааг төлсөн бөгөөд шаардлагатай санхүүжилтийн 13 сая төгрөгийг Ц.Батчулуун, 14 сая төгрөгийг Б.Наранбаатар нар шийдэж дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Жич: Шатрын спортын төрөл Азийн наадамд 3 дахь удаагаа орж байгаа бөгөөд Ханжоу-2023 Азийн наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй оруулах болно. Монголын шатрын холбооны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж байна.