Наймдугаар сарын 23-нд онгоцны ослоор нас барсан Вагнер хувийн цэргийн компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожиныг Санкт-Петербург хотын Пороховын оршуулгын газарт оршуулжээ. Энэ тухай бизнесмений хэвлэлийн алба мэдээлжээ.
Салах ёс гүйцэтгэх ажил Москвагийн цагаар 16 цагийн орчим хаалттай хэлбэрээр явагдсан байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр салах ёслолыг төрөл төрөгсдийнх нь хүсэлтээр хаасан байна.
Пригожин Эмбраер-135 онгоцоор Москвагаас Санкт-Петербург руу нисэх үеэр осолджээ. Онгоцонд дэлбэрэлт болсон гэж нүдээр харсан гэрчүүд мэдэгдсэн. Ослын газар зенитийн пуужин харвасан байж болзошгүй гэж мэдээлсэн. Албан ёсны мэдээллээр мөрдөн байцаалтын явцад нисгэгчийн алдаа, техникийн асуудал, "гаднын нөлөө" зэрэг юу болсон талаар бүх хувилбарыг авч үзэж байна.
Пригожинийн булшин дээр Иосеф Бродскийн "Натюрморт" шүлгийг бичсэн байна.
Вагнерийн үүсгэн байгуулагчийн хамт уг онгоцонд 8 хүн байсан бөгөөд бүгд нас баржээ. Тэдний дунд Вагнер компанийн цэргийн удирдагч Дмитрий Уткин байсан бөгөөд түүний дууддаг хочоор Вагнер компанийн нэрийг өгсөн юм. Тэрээр Пригожины адилаар Оросын баатар цолоор шагнагджээ.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ийм цолтой хүмүүсийг оршуулах ёслолыг цэргийн хүндэтгэлтэйгээр хийх ёстой. Шарилыг цэргийн харуул манаж, найрал хөгжим, оршуулгын багийнхан ёслолд байлцаж, оршуулгын дараа хоосон сумаар ёслол үйлдэх ёстой. Пригожинийг оршуулах ёслол дээр энэ бүхэн тийм биш байсан бололтой.
Онгоцны ослоор амиа алдсан бусад хүмүүсийн оршуулгын газар, огноог мэдээлээгүй байна.
Эх сурвалж: Радио свобода