Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 1 иргэн нас барсан байна.

Тодруулбал, өнөөдөр 10-11 цагийн орчимд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй 1 иргэн нас барсан холбогдох албаныхан голомтод ажиллаж байгаа тухай тус аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм. 

Уг асуудлаар ЗӨСҮТ-өөс тодруулахад: 

Сумын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг лабораторийн сорьц авахаар ажиллаж байна. Тухайн голомтот газарт утасны сүлжээ барихгүй байгаа тул одоогоор өөр мэдээлэл ирээгүй байна гэлээ. Бид уг асуудлыг эргэн мэдээлэх болно.