Цаг үеийн мэдээ

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид ойн гүний морьт эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулж буй самар, ургамал, жимс жимсгэнэ түүхээр ойн гүн рүү орсон иргэдэд хууль тогтоомж сануулан албадан буулгаж байна. 

Мөн аялагч, алхагчдад зөвхөн батлагдсан аяллын замаар явах амь нас, эрүүл мэнддээ эрсдэлгүй алхаж аялахыг анхааруулан сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.