Цаг үеийн мэдээ

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн боловсролын газар, Миг даатгал ХХК-тай хамтран "Эрсдэлгүй ирээдүй" өдөрлөг зохион байгуулж хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг өгөн ерөнхий боловсролын сургууль орчимд  School police эргүүлээр ажиллах 1000 эцэг эх асран хамгаалагч нарт цацруулагчтай хантаазыг тараан өгч модуль сургалтыг зохион байгууллаа.