Цаг үеийн мэдээ

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр боллоо.

Тус хуралдаанаар менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Эсто” ХХК-д шинээр,  “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-д сунгах шийдвэрийг гаргалаа.

Мөн 10 ААН-ийн таван төрлийн 30 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээ шинээр олгох, 5 ААН-ийн 5 төрлийн, 67 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээний хугацааг сунгах, аюулгүйн тэмдэгтэй 4 төрлийн бүтээгдэхүүнийг сунгах шийдвэрийг тус тус гаргалаа.