Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй харьяа байгууллагын 400 гаруй албан хаагчтай тулгамдаж буй асуудал, өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” хийж байна. 

Уулзалтад Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Орхон аймгийн БОАЖГ, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, УЦУОШГ, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цех, Ойн нөхөрлөлийн төлөөллүүд оролцож байна. 

Таны сурталчилгаа