Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2023.09.04/ цахим орчинд хүүхдийг нь зодсон гэх багшийн биед хүүхдийн асран хамгаалагч халдаж буй бичлэг тархсан. Тухайн бичлэгийн  талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: 

"Тухайн бичлэг нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Малайз Улс дахь хүүхэд асрах төвд 4 настай хүүг сурган хүмүүжүүлэгч багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV дэх камерт өртсөн байна. Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн 2 багшийн биед халдсан үйл явдал болсон байна" гэх мэдээллийг өглөө. 

Уг бичлэг нь манай улсад болсон үйл явдал мэтээр цахим орчинд нийтлэгджээ.

Иймд Та бүхэн цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.