Цаг үеийн мэдээ

Испани болон өмнөд Европын ихэнх хэсэгт цаг агаарын хэт халалт үргэлжилсээр байна. Хэт халалтын улмаас өнгөрсөн ням гарагт Испанид үер бууж хэд хэдэн хүн амиа алдаад буй. Энэхүү гамшигт үзэгдлээс шалтгаалан Мадрид, Толедо, Кадис хотуудад цаг агаарын улаан түвшинд хүрч зарлан мэдээлэх дохио ажиллажээ. Ням гарагт болсон “Атлетико Мадрид” болон “Севилья” багуудын хөл бөмбөгийн тоглолтыг аадар борооны улмаас түр хугацаагаар зогсоогоод байна. Энэ үеэр Мадрид хотын оршин суугчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж,  гэртээ байхыг анхааруулж байв. Зөвхөн Мадрид хотод л гэхэд 190 удаагийн тусламж хүссэн дуудлага ирсэн ба үерт автсан замуудад гал сөнөөгчид дайчлагдан ажиллажээ. “El Pais” сонинд мэдээлснээр Испани даяар галт тэрэгний зарим үйлчилгээг зогсоогоод байгаа аж.

Таны сурталчилгаа