Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Засгийн газар анх удаа иенээр нэрлэгдсэн бонд гаргалаа.

БНСУ-ын Засгийн газар анх удаа иенээр нэрлэгдсэн бонд буюу “Самуурай” бонд гаргаж, 70 тэрбум иен амжилттай татан төвлөрүүллээ.

Гурван жилийн хугацаатай, хэсэгчлэн гаргаж буй энэхүү бондын өгөөжийн түвшнийг жишиг хүүгийн түвшнээс 0.23 хувиас 0.27 хувь өндөр байлгахаар зорьж байгаа гэдгийг гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ нь 2023 онд гарсан ойролцоо хугацаатай “Самуурай” бондуудтай харьцуулахад бага интервал болж байна. Түүнчлэн БНСУ-ын зээлжих зэрэглэл бусад улсынхтай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байгаа аж. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл албан тушаалаа хүлээн авснаас хойш Япон улс болон БНСУ-ын харилцааг өргөн хүрээнд сайжруулахаар зорьж буй юм.

Таны сурталчилгаа