Цаг үеийн мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн мэс заслын тасагт иж бүрэн засвар хийж, нэмж тохижуулан ашиглалтад орууллаа. 

Төвийн тавдугаар давхарт байрлах тус тасгийн цэвэр болон бохир усны шугамыг шинэчлэн сольж, үйлчилгээний ажилтнуудад зориулсан цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан байгуулсан байна.

Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээнд нийцүүлэн ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэн өрөө тус бүрд ариун цэврийн өрөөг шинээр бий болгож засварласан төдийгүй гүйдэг хаалга, интернэт сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур болон дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах зориулалтын эко хавтангаар ханыг иж бүрэн тохижуулжээ.

Тус тасгийн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, авагддаг төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

Таны сурталчилгаа