Цаг үеийн мэдээ

Монголын рок попын ууган хамтлагуудын нэг "Чингис Хаан" хамтлагийн “ХХI зуун” тоглолт 2023 оны 9 дүгээр сарын 16-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.  Тус хамтлаг 1999 онд “ХХ зуун” тоглолтоо "Монгол бөхийн өргөө"-нд гурван өдөр дараалан тоглож байсан бөгөөд 24 жилийн дараа ийнхүү дахин түмэн олны сонорыг мялаах гэж байна.

Тоглолтын Ерөнхий зохион байгуулагч, найруулагчаар "On'пOff" production ажиллаж байгаа бөгөөд тоглолтын үеэр бүх одод чуулна.  

Урилгаар, ​МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, "Niciton" хамтлаг, МУГЖ Ж. Алтанцэцэг, МУГЖ С. Наран, СТА С.Сэрчмаа, "Хар сарнай" хамтлаг, "Guys" хамтлаг, "Киви" хамтлаг зэрэг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх юм.  

Харин “Чингис хаан” хамтлагийн тоглолт 21:00- 00:00 цагийн хооронд үргэлжилнэ.  

Үзэгчдийг 16:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхлэх бөгөөд үзэгчид байраа эзлэн хамт олон, найз нөхөд, ах дүү нараараа аяны ширээ, сандлаа байршуулан тухлан сууж нэгэн оройг доргиж, жаргаж, цэнгэж өнгөрүүлээрэй. 

Лавлах утас: 1900-1950, 8583-6464

Тасалбарыг: Ticket.mn-ээр захиалж, Мэдээллийн лавлах 1900-1950-аас захиалан үнэгүй хүргүүлээрэй.