Аэробик гимнастикийн 8 дахь удаагийн Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Тэмцээнд Монгол, Австрали, Камбож, Хятадын Хонгконг, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Филиппин, БНСУ, Хятадын Тайвань, Вьетнам зэрэг 11 орны баг тамирчид өрсөлдөх юм.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр /2023.09.15/ бага нас, залуусын ангиллын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн мөн аэробик бүжгийн төрлүүдийн урьдчилсан шатны үзүүлбэр явагдлаа.