Цэргийн цол чимэг олгох 32 дахь удаагийн "Бүх цэргийн наадам" Архангай аймагт боллоо. Бүх цэргийн наадамд хүчит 256 бөх барилдаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний-034 анги, "Таван Хан" дэвжээний бөх Аймгийн харцага Хангайн Наранбаяр үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний -150 анги, ОСНААУГ, Их монголын хүчтэн дэвжээний бөх Аймгийн харцага Баасанцогтын Өлзийсайхан түрүүллээ.