Цаг үеийн мэдээ

Монгол орны баруун  хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс, Хяргас нуурын хотгор зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг эзлэн орших Увс нутгийнхны соёл уламжлал дахин давтагдашгүй содон билээ. Тэр дундаа хүн хөгжим гэж нэрлэгддэг хөөмийн урлагийг энэ нутгийнхан гарамгай эзэмшиж, өвлөн уламжилж байна. Увс нутгийн залуу уран бүтээлч Д.Басан хөөмийн гайхамшгийг дэлхийд таниулж явна. 

Тэрбээр Япон Улсын Токио хот, Саппоро, Иватэ муж, ОХУ-ын Тува Улсын Кызыл хот, Ак-Довурак, ОХУ-ын Улан-Үд гэх мэт дэлхийн Олон Улсад хөөмийн гайхамшигт аялгууг эгшиглүүлжээ. Монгол хөөмийн хамгийн төгс хоршил нь байгаль. Хүн хөгжим хөөмийн яруу тунгалаг аялгуунаас Монголын тал нутаг, сүрлэг алтайн уулс, шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигнооныг ч сонсож мэдэрч болдгоороо онцлогтой. 

Хөөмийч Д.Басан нь урын сандаа 30 гаруй магтаал, 80 гаруй ардын дуутай.  

“Шинэ цагийн алтайн магтаал”, 

“Монгол”, “Монгол хөөмий”, “Тэсийн голын унага” зэрэг Монгол хөөмийнд зориулсан 20-иод магтаалыг зохиож,  өөрийн төдийгүй хөөмийчдийн урын санд сэргэлт хийжээ. 

Хөөмийч Д.Басан 

2008 онд ОХУ-ын Тува Улсын Кызыл хотод зохион байгуулагдсан Олон Улсын Хөөмийчдийн “Дэмбэлдэй” уралдааны “Сыгыт” буюу исгэрээ хөөмийн төрөлд “Шилдэг хөөмийч”

2013 онд ОХУ-ын Улан-Үд хотод зохион байгуулагдсан Олон Улсын хөөмийчдийн “Дихание земли” уралдааны гоцлол төрөлд “Гран при” шагнал

2020 онд ОХУ-ын Тува Улсын Кызыл хотод зохион байгуулагдсан “Сыгыт” онлайн Олон Улсын хөөмийчдийн уралдааны “Сыгыт стар”-шагнал

2015 онд Дэлхийн Хөөмийчдийн холбооноос “Шилдэг Хөөмийч” шагнал гэх мэт олон шагналын эзэн болж байв.  

Нүүдэлчин Монголчуудын бүтээсэн бас нэгэн өвөрмөц өв хөөмийн урлаг байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж  хөгжин дэвшиж байна. 

Таны сурталчилгаа