Цаг үеийн мэдээ

Драмын урлагийн шилдгийг шалгаруулах "Гэгээн Муза 17" олон улсын театрын наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр /2023.09.17/ болж өндөрлөлөө.

17 дахь удаагийн Гэгээн Муза наадмын шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн Шэнти-ШуйТа-гийн дүрээр жүжигчин Т.Хулан тодорсон юм.

Түүний уран бүтээлийн сүүлийн үеийн сониноос сонордуулахад: Аравдугаар сарын 13-нд "Эмэгтэйн кейс" киногоо нээхээр бэлтгэж байгаа аж. Тэрээр тус киноны продюсероор ажилласан ба түүний продюсерлож буй 4 дэх кино юм.

"Эмэгтэйн кейс" киноны гол дүрүүдэд МУГЖ А.Цэгмэд, МУСТА Т.Бархүү, МУСТА Э.Батнямбуу, МУСТА Т.Хулан нар ажиллажээ.

Таны сурталчилгаа