Хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын тэмцээн энэ өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Нийт 8 төрлөөр явагдаж байгаа энэхүү тэмцээнд хөдөө орон нутгийн болон нийслэлийн 380 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний 3 дахь өдөр Бочигийн охидын шигшээ тэмцээн явагдаж аваргууд тодорлоо. Тэмцээний Level-1 ангилалд аваргын алтан медалийг Баянгол дүүргийн тамирчин А.Азжаргал хүртлээ. Мөнгөн медалийг ХУД-ийн тамирчин Ж.Хишигжаргал хүрэл медалийг СБД-ийн тамирчин Г.Намуунсайхан тус тус хүртлээ. Харин тэмцээний Level-2 ангилалд аваргын алтан медалийг Өвөрхангай аймгийн тамирчин Х.Булгантамир мөнгөн медалийг БГД-ийн тамирчин А.Сансармаа хүрэл медалийг Өвөрхангай аймгийн тамирчин О.Гоомарал тус тус хүртлээ. Багийн дүнгээр Өвөрхангай аймгийн баг 2 алт 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Баянгол дүүргийн баг 1 алт 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар 2-р байр Хан-уул дүүргийн баг 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар 3-р байр эзэллээ.