Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны “Алтай” хотхоны байрны дээвэр дээр өсвөр насны эмэгтэй хүүхэд хөлөө унжуулаад сууж байна гэх дуудлагыг 9 сарын 18-ны өдрийн 00:36 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 0.3 км замыг туулан 00:43 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны ... дүгээр байрны оршин суугч, иргэн Э /18 настай, эмэгтэй/ нь тус байрны 17 давхрын дээвэр дээр хөлөө унжуулан сууж байсныг олс, хийлдэг гудас ашиглан буулгаж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ