“Белград-2023” ДАШТ-ий гурав дахь өдрийн барилдаан үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 65 кг жинд Т.Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялж, улмаар Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга Хажи Алиевтай хүч үзэх боллоо.