Санхүү, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн Б.Баярбилэг, Г.Ганбат, О.Энтайван нарын залуус Ардчилсан намын гишүүнээр элслээ.
Б.Баяртбилэг нь Хэрэглээний математик, бизнес удирдлага, санхүүгийн менежмент мэргэжилтэй. Банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 жил ажилласан туршлагатай. Монголын топ банканд зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо ба зээлийн процесс менежментийг шинээр загварчлах, ахисан түвшний судалгааны аргазүйг хөгжүүлэх иж бүрэн төслийг амжилттай удирдсан. Мөн тухайн банканд зээлийн багцыг эрүүлжүүлэх, тэнцвэртэй, үр ашигтай бүтэцтэй болох үүргийг гардан хэрэгжүүлсэн.
Монголын эдийн засгийн том болон жижиг дунд бизнесийн секторын судалгаа, санхүү ба хөрөнгө оруулалтын менежментээр мэргэшсэн.
• 2003 онд ХУД сургуулийг Хэрэглээний математик, бизнес удирдлагын бакалавр.
• 2014 онд МУИС-ийн ОУХС-ийг Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
• 2016 онд Английн Imperial College London их сургуулийг Санхүү ба Хөрөнгө оруулалтын менежментийн магистр мэргэжлээр тус тус дүүргэсэн.
Г.Ганбат нь хэрэглээний математик, мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр суралцсан, нийтийн болон хувийн хэвшил, олон улсын төсөл хөтөлбөрт ажилласан 18 жилийн туршлагатай.
БОЛОВСРОЛ:
• 2001 – 2005 - Математик загварчлал (BSc), Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
• 2020 – 2021- Мэдээллийн технологийн менежмент(MSc), Сассексийн Их Сургууль, Британи
• 2023 оноос Цахим аюулгүй байдлын докторын хөтөлбөр, University College London, Их Британи
АЖЛЫН ТУРШЛАГА:
• 2005 – 2009 Цагдаагийн Ерөнхий Газар
• 2009 – 2011 ҮАБЗ-ын Ажлын алба
• 2011 – 2014 М-Си-Эс Электроникс ХХК
• 2014 – 2019 Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын Ажлын алба
• 2022 – 2023 Оддарья сан ТББ
• 2022 – 2023 Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв
СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:
Мэдээллийн технологийн бодлого, мэдээллийн аюулгүй байдал
О.Энхтайван нь Амеркийн Нэгдсэн Улсад эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Тухайн улсад 10 гаруй жил банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт ажиллаж байна.
БОЛОВСРОЛ:
• Эдийн засагч, санхүүч, хөрөнгийн зах зээл судлаач
АЖЛЫН ТУРШЛАГА:
• 2012 Frontier Secities, Ulaanbaatar
• 2013-2015 Ryan Labs Asset Management New York
• 2015-2019 GlobeTax, New York
• 2019-2021 Goldman Sachs, New York
• 2021-2022 Oak Hill Advisors, New York
• 2022 оноос SS&C Technologies, New York
• Ажил SS&C Technologies хэмээх олон улсын нэр хүндтэй финтек компанид хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн, менежер