Цаг үеийн мэдээ

Монголын Хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээний волейболын өрсөлдөөн өнөөдөр эхэлсэн. Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын зааланд явагдаж буй тэмцээний эхний өдөр 9 тоглолт боллоо. Өнөөдөр Охидын багуудаас медалийн эзэд тодорлоо. 

Тус тэмцээний Алтан медалийг Баянгол дүүргийн баг, мөнгөн медалийг Хан-Уул дүүргийн баг, хүрэл медалийг Сүхбаатар дүүргийн охидын баг тамирчид хүртлээ. Маргааш хөвгүүдийн тэмцээний нийт 4 тоглолт болж шагналын эзэд тодорно. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс цаашдаа волейболын спортоор сонирхон хичээллэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоог өсгөн нэмэгдүүлэх, хамтран ажиллах эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын оролцоо дэмжлэгийг илүү сайжруулах хэмжээнд авч ажиллаж буйг онцоллоо. Нийслэлийн дүүрэг бүрт ч энэ төрлөөр хичээллэх хүүхдүүдийг татан оролцуулах, бага наснаас нь спортод дур сонирхолтой болгох, хамт олонч байдлыг суулгах, бие бялдрыг нь хөгжүүлэх тал дээр анхаарч байгаагаа дасгалжуулагчид дуулгаж байлаа.

Таны сурталчилгаа