2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялаад, Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Хажи Алиевтай хүч үзэв. Монголын бөх 6 минутын турш давамгайлж, учраа бөх арга саам хэрэглэн удаа дараа саатуулсан энэ барилдааны эцэст шүүгчдийн шийдвэрээр Азербайжан бөхийн гарыг өргөв. Ийнхүү 5:2 оноогоор Монгол бөх ялсан ч 3:3 буюу сүүлчийн оноогоор 32 настай Хажи Алиев ялалтыг авлаа. Тухайн барилдаантай холбоотойгоор Монголын чөлөөт бөхийн холбооноос "Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн бөхийн холбооны техникийн зөвлөлд гаргасан" хэмээн мэдэгдэл гаргалаа.