Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтыг  ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Петар Зафиров нар нээж, оролцогчдод баяр хүргэв. Таван өдөр үргэлжлэх сургалтаар гамшиг, онцгой байдлын үеийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хамгааллын асуудлаар мэдлэг олгож сургагч багш нарыг бэлтгэх юм.

Сургалтад Барилга хот байгуулалтын яам, Дэлхийн зөн, Улаан загалмай нийгэмлэг, ОБЕГ-ын  дэргэдэх Үндэсний аврах бригад, 12 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, эмч сэтгэл зүйч, аврагч зэрэг 31 алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа