Баян-Өлгий аймгийн Улаанхус сум нь Монгол Улсын баруун хязгаар хилийн хамгийн захын цэг болох Алтайн нурууны эх, Таван богд уулын Хүйтний оргилоос эхэлж баруун талдаа ОХУ, БНХАУ-тай хил залган орших бөгөөд казах, тува угсаатан оршин суудаг. Монгол Алтайн нурууны байгалийн цогцолбор газарт багтаж, Улсын тусгай хамгаалалтад байдаг сум юм.
НЭЭЛТ
"Соёлын сэргэлт-2023" аяныг Улаанхус сумын иргэдийн хурлын дарга М.Есенбек,
Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дарга Ө.Өмирбек,
Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн нээлээ.
ИЛТГЭЛ
МУҮНС-ийн Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав “Нийтийн номын сангийн хэрэгцээ, орон нутгийн мэдээллийн сан” сэдвээр,
МУҮНС-ийн Мэдээлэл арга зүй ЭША доктор, Ph.D О.Ангарагсүрэн
“Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Хэл ба соёлын дархлаа” сэдвээр тус тус илтгэл уншлаа.
ҮЗВЭР, ҮЗЭСГЭЛЭН, ТОГЛОЛТ
Дуучин, Хөтлөгч Б.Есөнжин, Баян-Өлгий аймаг "Алтан гадас" одонт ХДТеатр-ын дуучин Б.Майра, хөгжимчин Х.Ивандых, Е.Берикжан, Х.Айгүл, Улаанхус сумын Соёлын төвийн дарга Т.Ахылбек болон соёлын төвийн бусад уран бүтээлчид, Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид, иргэдэд урлагийн тоглолтоо толилууллаа.
СУРГАЛТ, БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Улаанхус сумын ЕБС-ийн сурагчдад "Номын сангийн нэг өдөр" боловсролын хөтөлбөрийг зохион байгууллаа.
ВИРТУАЛ МУЗЕЙ
Монголын үндэсний музей
Байгалийн түүхийн музей
Богд хааны ордон музей
Монгол цэргийн музей
Оюун ухааны музейн виртуал үзэсгэлэнг ЕБС-ийн сурагчдад,
МУҮНС-ийн Үндэсний бичиг соёлын өв үзэсгэлэнг дэлгэн танилцуулсан юм.
ҮДШИЙН ЦЭНГҮҮН
Сумын иргэдийн дунд үдшийн цэнгүүн, нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулснаар Улаанхус сумын иргэдэд соёлын үйлчилгээг хүргэн ажиллалаа.