УИХ-ын гишүүн асан Г хүчингийн гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад:
“Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр буюу энэ сарын 19-ны өдөр бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.